Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг томилох саналыг Ерөнхий сайд гаргажээ

Засгийн газрын ээлжит хурлаар Хотын даргаар Х.Нямбаатарыг томилох асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан байна. Иймд энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болсон байна.

 Харин Х.Нямбаатар УИХ, Засгийн газрын гишүүнээсээ татгалзаж Улаанбаатар хотын даргын албан тушаалыг хашна гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Одоо МАН-ын Удирдах Зөвлөл 12:00 цагаас хуралдаж, нэр дэвшигчийн талаар хэлэлцсэний дараа НИТХ мөн хуралдаж, шийдвэрээ гаргана. Үүний дараа Хотын даргыг томилох Ерөнхий сайдын захирамж гарах хуулийн зохицуулалттай.

Хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 2-нд албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгөөд байгаа билээ.

Хэрэв Х.Нямбаатар Хотын даргаар томилогдвол Хууль зүйн сайдын томилгооны асуудал яригдах учиртай. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж магадгүй тухай мэдээлэл ч гараад байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *