Д.Амарбаясгалан: “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай миний бие ерөөсөө уулзаж үзээгүй
Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ногоон автобус болон допингтой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр “Миний хувьд ногоон автобустай холбоотой тендер, зохион байгуулалтын ажилд нэг цэг ч тавьж оролцоогүй. Оролцох ч боломжгүй. Миний хариуцдаг чиг үүрэг биш. Сүүлийн үед цахимаар намайг зориудаар автобусны асуудалтай холбон бичиж байна. “Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай миний бие ерөөсөө уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ” гэдгээ хэлсэн юм.
Мөн 2022 оны гуравдугаар сард Дэлхийн допингийн байгууллагаас манай допингийн байгууллагад 21 төрлийн шаардлагыг тавьсан байдаг. Манай улсын хувьд тэрхүү шаардлагын хүрээнд үйл ажиллагаа амжилтаа сайжруулж чадаагүй учир шаардлага бүрэн арилгаагүй. Улмаар манай улс Олимпын наадамд цагаан туг нь дор оролцож болзошгүй болсон. Саяхан болсон хурлаар олон улсын допингийн эсрэг байгуулга нь нэгдүгээр сарын 22 хүртэл шаардлага биелүүлж алдаа дутагдлаа засах эрхийг олгосон. Энэ хугацаанд бид цаашдын үйл ажиллагаа нээлттэй шилэн болгох шаардлагыг төрийн зүгээс тавьж ажиллаж байна. Монголд допингийн үйл ажиллагаа нь өөрөө авилгийн шинж чанартай, спортын тамирчид дасгалжуулагчид баг холбоод хоорондоо өрсөлддөг ийм хэлбэр лүү орж өрсөлдөөнийг зарим талаар шийдвэрлэдэг болсон байгааг бүрэн таслан зогсооно гэж зорин ажиллаж байна. АТГ-аас мэдээлснээр зарим дарга, спортын тамирчдын гэрээс допинг илэрсэн байсан. Энэ талаар засгийн газрын зүгээс тус байгууллагын үйл ажиллагааг шилэн болгож дараа дараачийн тэмцээн уралдаанд монголчууд оролцоход допинг илрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдэг мэдээллийг өглөө.