Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл “Жишиг цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлж байна

Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний онол, арга зүйн цугларалтад оролцлоо.

Тэрбээр хугацаат цэргийн албаны тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх,  дэвшилтэт технологи, инновац, туршилт, судалгааны үр дүн, шинэ бүтээл, оновчтой санал нэвтрүүлж байгаагаа улам идэвхжүүлэх, цэргийн мэргэжлийн боловсрол, сургалт бэлтгэлийн тогтолцооны шинэчлэл, чанар, үр нөлөөг дээшлүүлэх, Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын болон цэргийн алба хаагчийн манлайлал, ёс зүй, төлөвшил зэрэгт онцгой анхаарч ажиллахыг санууллаа.

“Өөрчлөлтийн менежмент ба цэргийн сургалт бэлтгэл” сэдвээр зохиож буй энэ удаагийн цугларалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд, төрлийн цэргийн командлагчид, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх мөн өдөр маршал Х.Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд ажиллалаа.

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ “Жишиг цэргийн хотхон” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цэргийн байр, дулааны болон цэвэр усны шугам, уурын зуух, халуун ус, угаалгын газар зэргийг шинэчилсэн. Цаашид нэгтгэлийн штаб, шалган нэвтрүүлэх байр, спорт цогцолбор, цэргийн гал тогоо зэргийг шинэчлэн засварлаж, барихаар төлөвлөжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *