А.Ариунзаяа: Х.Нямбаатар сайд илүү хүнд, эрсдэлтэй албан тушаалыг авлаа
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатар, Нийслэлийн түгжрэл хариуцсан сайд буюу Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, ХЗДХ-ийн сайдад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Энэ талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа “Х.Нямбаатар сайд илүү хүнд, эрсдэлтэй албан тушаалыг авч байна. Хотод тулгамдсан асуудал их байгаа учир туршлагатай хүн хэрэгтэй. Хууль зүйн сайдаар ажиллахдаа маш сайн ажилласан туршлагатай хүнийг богино хугацаанд томилох нь зөв гэж үзсэн.Х.Нямбаатар сайдын хувьд маш томоохон захиасуудыг авсан. Тухайлбал, хотод үүссэн үер, газар олголттой холбоотой асуудлуудад маш хариуцлагатай ажиллаж, авлигатай тэмцэх ажлаа хот дээр үргэлжлүүлэхэд анхаарч ажиллана” гэв