ЦЕГ: Эрэн сурвалжлах үйл ажиллагаа үргэлжилж байна
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны “Админ” эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд цахим хэрэглэгч Та бүхнээс хүлцэл өчье.
Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байгаа юм.
Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсье.