Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны төрийн тэргүүнийг Монголд айлчлахыг урьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны төрийн тэргүүн Сердар Бердымухамедовыг эх орондоо айлчлахыг урив гэж ТАСС агентлаг мэдээлэв.

Туркменстан улсын тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ илгээсэн байна. Тус мэндчилгээнд “Монгол, Туркменстаны найрсаг харилцааг шинэ агуулгаар баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийг тодорхойлох зорилгоор эрхэм Ерөнхийлөгч Таныг сайхан эх орондоо хүлээн авч уулзахдаа баяртай байх болно. Хоёр орны хамтын ажиллагааны түүхэн шинэ хуудсыг нээхээр тохиромжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урилгыг минь хүлээн авна уу” гэжээ.

Мөн Сердар Бердымухамедовын удирдлаган дор Туркменстан улс цаашид ч цэцэглэн хөгжиж, Төв Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Similar Posts

One Comment

  1. ТАСС мэдээлдэг нь ямар учиртай юм бэ? МОНЦАМЭ нь яасын?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *