Х.Булгантуяа: Манай улсын нэг хүүхдийн хүүхэд хамгааллын төсөв 5000 төгрөг байдаг

Дорноговь аймгаас алга болсон 12 настай охин болон бусад цаг үеийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ГБХЗХГ, ЦЕГ хамтран мэдээлэл хийж байна.

 Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Хэрэг мөрдөн шалгах явцад прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй. Охиныг эрүүл саруул олдоосой, эсэн мэнд байгаасай хэмээн санаагаа чилээж сууна. Өнөөдөр өглөө нисдэг тэрэг явуулж эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна. Манай улсад 1.2 сая хүүхэд бий. Иргэд, олон нийт, БШУЯ хамтран ажиллах шаардлагатайг сүүлийн үед болж байгаа хэргүүд баталж байна.Жилд 1500 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Тиймээс хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргийн санкцыг чангатгах хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна. Хүчирхийлэл үйлдсэн нь тодорхой болвол нэр, зурагтай нь зарлана гэсэн олон улсын жишиг бий. Нуугаад байхаар дахин хэрэг үйлдээд байдаг. Тиймээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол нэр, зургийг зарлана. Суманд хүүхдийн мэргэжилтэн байдаггүй. Нэг хүүхдийн хүүхэд хамгаалалд 5000 төгрөг зарцуулагддаг. Тиймээс  хүүхэд хамгааллын  төсвийг 14 тэрбум болгох саналыг хүргүүлсэн. Ингэж байж камержуулалтаас эхлээд хүүхэд хамгааллын асуудлыг шийдвэрлэж чадна. Хүүхэд бүр цахим бүртгэлтэй болчихвол хүүхэд хамгааллын систем сайн хэрэгжинэ” гэж ярилаа.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *