Б.Жаргалмаа: Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тав зургаан удаа байцаагдаж байна. Энэ өөрөө хүчирхийлэл

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр болж байна. Энэ удаад хүүхэд хамгааллын асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хэлэхдээ “Энэ танхимд сууж байгаа хүмүүсийг харахад эмэгтэй гишүүд байна. Их хуралд байгаа нөхдүүд маань ч яг иймэрхүү байдлаар хүүхдийн эрхийн асуудалд хандаж байгаа. Энэ бол шүүмж. Яагаад гэвэл хүүхдийн асуудал гэхээр л зөвхөн эмэгтэйчүүд мэдэх ёстой юм шиг нийгэм бидэнд ингэж хандаж байгаа. Нийгмийн өөрийн алдаа гэж би харж байна. Эр, эм эс нийлж үр тогтдогийн адилаар ээж, аав, бүл,өрх төр өөрсдөө хүүдийн эрхийн төлөө ажиллах ёстой. 17м кв байранд 24 хүүхэд суулгачихсан. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд нь хэрэг нь юу болж байгаа бол гэж ээж ааваасаа асууж ч чадахгүй. Хүчирхийлэлд өртсөн талаараа 5-6 удаа байцаагдаж байна. Энэ өөрөө хүүхдийн хүчирхийлэл биш үү. Монголын төр өөрөө хүүхдээ хүчирхийлэх ёсгүй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *