ГХЯ: Израилд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас Монгол улсын хохирсон иргэн байхгүй

Израил болон Палестинд үүсээд байгаа нөхцөл байдалд туйлын санаа зовниж байгаа бөгөөд эрдэнэт хүний амь нас олноор үрэгдэж байгаад гүнээ харамсаж байна. Энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж, цаашид таамаглашгүй үр дагаварт хүрэх эрсдэлтэй. Иймд талууд яриа хэлэлцээ, дипломат үйл ажиллагаа болон сайн санааны үндсэн дээр даруй гал зогсоож, хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал байна.
Израил Улсад одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-наас холбоотой ажиллаж байна. Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас манай улсын хохирсон иргэн байхгүй болно. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж, хойшлуулж байна. Иймд тус улсад оршин суугаа иргэддээ оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Улс орнууд ч иргэдээ татан авах боломжгүй, аюулгүй байдлын сэрэмжлүүлэг өгч ажиллаж байгаа юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *