Манай улсад БНСУ-ын “GS 25” сүлжээ дэлгүүрийн 50 салбар нээгдэнэ

Манай улсад БНСУ-ын “CU”, “Circle K” сүлжээ дэлгүүрүүд орж ирээд аль хэдийн байр сууриа олж, олон хэрэглэгчтэй болсон. Тэгвэл тус улсын бас нэгэн сүлжээ дэлгүүр манай улсад нэвтрэхэд бэлэн болжээ.

БНСУ-ын “GS 25” гэх сүлжээ дэлгүүрийн 50 гаруй салбарыг “Шунхлай” групп албан ёсны эрхтэйгээр Монгол улсад оруулж ирэх гэж байгаа аж. Тус дэлгүүр нь БНСУ-ын “GS” группын охин компани болох “GS Retail”-ийн эзэмшдэг сүлжээ бөгөөд 2020 оны байдлаар 13,800 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харин 2018 оны нэгдүгээр сард Вьетнам улсын Хо Ши Мин хотод анхны салбараа нээсэн нь гадаад улсад гарсан анхны тохиолдол байжээ.

Тэгвэл энэ онд тус компани монголд 50 салбараа нээхээр төлөвлөсөн талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна. Тэд уг төлөвлөгөөнийхөө талаар өнгөрсөн оны есдүгээр сард онлайн хэлбэрээр гэрээ байгуулсан бөгөөд 2021он дуусахаас өмнө монголд стандартад нийцсэн, тав тухтай 50 салбар дэлгүүр нээхээр тохиролцжээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *