Ихэнх хүмүүсийн анзаардаггүй арьсны хорт хавдарын шинж тэмдэг

Дэлхий даяар тэр тусмаа олон хүн амтай томоохон улсуудад хамгийн нийтлэг үзэгддэг хорт хавдар бол арьсны хорт хавдар юм. Удаан хугацааны турш нууц шинж тэмдэг үзүүлж, өөрийгөө бий болж буйг илэрхийж явсаар нэг л мэдэхэд хүнд шатандаа орсон байдаг энэ хөнөөлт өвчинг өөрөө анзааран, оношлуулж, мэдэх боломжтой гэнэ.

Тиймээс та бүхэнд сэргийлэх журмаар, арьсны хорт хавдарыг оношлон танихад дөхөм болох хэд хэдэн шинж тэмдгийг танилцуулъя.

Хар эсхүл бороос өөр өнгөтэй мэнгэ ургацаг ихээр гарах

Арьс өнгөний эмч Адель Хаймовичийн хэлснээр хар эсхүл бор мэнгийг бид амархан таньж, олж харж чаддаг. Гэвч ихэнх хор хөнөөлтэй, хорт хавдарын шинж тэмдэгийг агуулж байдаг мэнгэнүүд бидний арьсны өнгө дагуу байдаг тул бид тэр бүр олж мэддэггүй хэмээжээ. Энэ төрлийн шинж тэмдгийг бид үл тоогоод байж болохгүй бөгөөд улаан, ягаан өнгөтэй мэнгэнүүд олшрох, ургацаг нэмэгдэх гэх мэт шинж тэмдэг илэрвэл түргэн оношилгоо хийлгэх шаардлагатай байна. 

Гэр бүлийн өвчний түүх

Хэрвээ таны гэр бүлд хэн нэгэн уг өвчнийг өмнө нь тусаж байсан бол цусан төрөлтнүүдийн тэдгээр холбоо сүлбээ нь таныг ч бас уг өвчнөөр өвчлөх эрсдлийг 50 хувиар шууд нэмэгдүүлэдг гэнэ. Тэгэхээр та уг өвчнөөр өвдөж байсан хэн нэгэнтэй цусан төрөл бол энэ талын эрсдлийг байнга санагалзан үзэж, тогтмол хяналт оношилгоонд орж байх хэрэгтэй.

Сахал, илүүц үс зэргээ хуссаны дараа цус гарах

Эмзэг арьстай хүмүүс яаж ч анхаарал болгоомжтой илүүдэл үсээ хуссан байлаа арьсны гэмтэл илэрч, хаа нэгтээ исгэгдсэн байдаг. Гэвч энэ нь тэр бүр таны арьс эмзэг гэсэн шалтгаанаар үзэгддэг үзэгдэл биш ба арьсны давхарга гэмдэж, хорт хавдрын хүчилд идэгдсэн тохиолдолд ямар илүүц үс хусах бүрт исгэгдэж бус зулгарч, нимгэрсн хэсэг нь гэмтэл авсан байдаг. Тиймээс үргэлж ийм тохиолдол ажиглагддаг бол эмнэлэгийн үйлчилгээ авах хэрэгтэй.

Хэт их батга гарах

Дан ганц нүүрний арьс ч бус нуруу, цээжний хэсгүүдээр батга, яр толбо үүсэх нь арьсны тослогийн уут томорч, биен дэх өөхний хэмжээ ихссэнийг харуулж байдаг талтай. Гэвч хэт хөндүүр, дотроо бохир ихтэй батга их хэмжээгээр гарсаар байвал энэ нь уг аюулт өвчний шинж тэмдэг байж болох юм.

Химийн бодис, хэт ягаан туяа ихтэй газар ажиллах

Ажиллах нөхцөл хүний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг ба хэрвээ та үргэлж химийн бодис, хэт ягаан туяа зэрэгтэй ойр ажилладаг бол таны арьс эдгээр бодиснуудад эмзэг болсон байдаг. Ингэснээр мөн хорт хавдарын эрсдэл нэмэгддэг байна. Тиймээс үргэлж хор тайлах үйлчилгээтэй эм бэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, эрсдлээс хамгаалан оношилгоо хийлгэж байгаарай.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *