“Итгэлийг эвдэгч” жүжиг арьс цайрах өвчинтэй залуугийн түүхийг хөнджээ

Биед зовиургүй хэрнээ сэтгэлд халтай “витилиго” өвчин Монгол Улс төдийгүй  дэлхийд нэлээд тархаад байгаа. Витилиго гэдэг нь арьсны өнгө өөрчлөгдөж цайвар цагаан өнгөтэй болдог арьс цайрах өвчинг хэлдэг бөгөөд элдэв биеийн зовиур үгүй ч ичиж, санаа зовох, сэтгэл зүйн дарамтанд орох гэх мэт биеэс илүүтэй сэтгэл шархалдаг өвчин юм.

Хүн бүрийн хөндөөд байдаггүй тус сэдвийг онцолсон, тэдний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, хүмүүст эерег мессеж өгөх зорилготой МУСТА Г. Мишээлийн зохиол, МУСТА Ч. Уранбилэгийн найруулга “ИТГЭЛИЙГ ЭВДЭГЧ” нэг хүний монодрам жүжиг Улаанбаатар хотод хоёрхон удаа тоглогдох гэж байна.

 Тус жүжиг нь өнөөг хүртэл эмчилгээ олдохгүй байгаа витилиго буюу арьсны цайралтын өвчтэй 30 гаруй насны Барнаб хэмээх залуугийн тухай өгүүлэх бөгөөд аравдугаар сарын 13,14- ны өдрүүдийн 19:00 цагт Улаанбаатар хотын Соёлын төв өргөөний, Монголын театрын музейд байрлах “ АГУЙ О2” театрт хоёрхон удаа тоглогдоно.

Холбогдох утас: 99358181, 88897209

Тасалбарын үнэ: 50,000

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *