Б.Энхбаяр: Гэмт хэргийн мэдээллийг шүүлтүүргүй олон нийтэд түгээх нь сэтгэцийн гэмтэлтэй хүмүүст сэдэл болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 20 асуудлыг хэлэлцжээ.

Бага насны хүүхдийн бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах хүрээнд хуулийн төсөл нэн яаралтай боловсруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ярилаа.

Тэрбээр “Энэ асуудлыг урьдчилсан байдлаар Даваа гарагийн УИХ дахь Монгол Ардын Нам, Ардчилсан Намын бүлгийн хуралдаанд танилцуулж байсан. Улмаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Энэхүү хуулийн төслийн танилцуулгад дурдагдаж байгаа зарим мэдээлэл, тоо статистик нь иргэдийн сэтгэлийг түгшээж, хямрааж болзошгүй учраас мэдээллийг түгээхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн дэвэргэхүй, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *