Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулбал нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны аравдугаар сарын 11-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Албан үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан үйлдэлд оногдуулах торгох ялыг хасаж, 6 сар-3 жил хорих ял оноож байгааг 1-5 жил болгон нэмэгдүүлнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулсан алба хаагч, ажилтанд нийтийн албанд ажиллах эрхийг 3-5 жил хасах нэмэгдэл ялыг оногдуулна гэжээ.
Мөн Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгахаар тусгасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *