Энэ жил охидын эрхийг хамгаалах чиглэлд түлхүү ажиллана

Нийслэлийн Охидын Зөвлөлийн 2023-2024 оны албан ёсны нээлт болж өндөрлөлөө.

Нийслэлийн охидын зөвлөлийн ахлах зөвлөх Б.Ану-Үжин

2022 оны 10-р сарын 11-нд буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-өөр анх үүсгэн байгуулагдаж байсан манай байгууллага аль хэдийнээ 90 сургууль дээр байгуулагдаж 5000 гаруй гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр давхардсан тоогоор 85 үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлээд байна.

Охидын зөвлөл маань анх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.7.3.1 дэхь (Залуучуудын хөгжлийн төвийг байгуулан, өсвөр үе залуучуудыг сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулах), 2.7.3.2 дахь (Зорилтот бүлгийн залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, нийгэмшүүлэх хөгжлийг дэмжих, арга хэмжээг авч хэрэгжүүлэх) заалтуудыг тус тус үндэслэн нийслэлийн еренхий боловсролын сургуулиудын 9-11 дүгээр ангийн сурагч охидуудын хүрээнд өөрсдийн дуу хоолойг иргэний нийгэмд хүргэх, жендерийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, нийгэмд өөрсдийн үзэл бодлыг зөвөөр илэрхийлэх, өсвөр насны охидуудад тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, шийдвэр гаргах түвшинд танилцуулах, охидуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдсан билээ.

Энэ жил бид охидын эрхийг хамгаалах мөн тэдний хүмүүжилрүү чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулхаар төлөвлөж байна. Иймд нийслэлийн охидын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих төсөл хөтөлбөр,албан байгууллагуудад үргэлж охидын зөвлөл маань нээлттэй байх болно.

Нийслэлийн охидын зөвлөлийн шинээр сонгогдсон зохицуулагч Б.Анужин

Би өнгөрсөн 1 жилийн хугацаанд Нийслэлийн охидын зөвлөлийг анх байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож Чингэлтэй дүүргийн охидын зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байсан. Энэ жил нийслэлийн зохицуулагч болж байгаадаа маш их баяртай байна. Охидууд маань зөвлөлдөө их хайртай. Бид нийлээд маш олон ажлуудын ард гарсан. Цаашдаа бид хүүхдийн эрхийг хангаад өгөөч гэж харах биш энэ чиглэлрүү өөрсдөө яаж манлайлж оролцох вэ гэж ярилцаж ажиллаар болж байгаа. Нийгэмд маш олон цочирдмоор хэрэг гарч байгаад бид үнэхээр эмзэглэж байгаа. Бидний санал санаачлагыг эцэг эхчүүд бас биднийг ойлгож, багш нар, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг томчууд маань бас дэмжвэл үнэхээр гоё байна.

Similar Posts

3 Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *