ЦЕГ: Дөрвөн тооны үхрээ алдсан хохирогчийг хайж байна

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Эмээлт” орчимд урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож байсан 25-50 насны “А” нар нь бүлэглэн энэ оны аравдугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бусдын дөрвөн тооны үхрийг хулгайлан тээвэрлэж, нядлах гэж байсныг газар дээр нь таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Урьдчилсан байдлаар гэмт этгээдүүд нь дээрх үхрүүдийг Төв аймгийн Архуст, Баян, Эрдэнэ сум болон нийслэлийн Багахангай дүүргийн нутгаас хулгайлсан байх магадлалтай тул дээрх дөрвөн тооны үхрийн эзэд /хохирогч/-ийг хайж байна.
Холбогдох утас: 262425, 80100405

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *