УИХ-ын гишүүн Б.Бейсен: Хилчдийн гэр бүлийн хүнийг тогтмол ажилтай байлгахад анхаарах шаардлагатай

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи нь дэмжих нь зүйтэй гэж үзэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төсөлд Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

 Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсен “Орон нутгуудаар ажиллахдаа хилийн заставуудад очиход гэр бүлийн асуудал орхигдсон нь анзаарагдсан.  Хилчдийн гэр бүлийн хүн нь эмч, нягтлан, инженер мэргэжилтэн байна. Хил дамжуулаад шилжүүлээд байдаг учраас гэр бүлийнхэн нь ойр ойрхон ажлаа солих шаардлага тулгардаг. Үүнээс болж ажилгүй гэртээ суух шаардлага гарна. Цаашдаа аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, хилчний гэр бүлийн хүнийг ажлаар хангадаг болгоход анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments