Х.Нямбаатар: Цаг нөхцөөж, цалингаа яаж авах вэ гэсэн хандлагатай хүмүүстэй би ажиллахгүй
Шинэ хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэр “НИТХ-ийн шийдвэр , Ерөнхий сайдын захирамж гарсны дараа тодорхой томилгоо сэлгээг хийнэ. Өнөөдрийн дэвшүүлж байгаа томоохон зорилтыг хэрэгжүүлж чадахуйц ажиллаж байгаа тохиолдолд тэр мэргэжлийн хүмүүсийг өөрчлөх шаардлагагүй. Энэ шаардлагат нийцэж, хурдыг гүйцэж чадахгүй байгаа тохиолдолд томилгоо сэлгээний асуудал тухайн үедээ хийгдээд явна. Энэ хугацаанд яг бидний дэвшүүлж байгаа хөтөлбөр, шинэчлэлт, бодлогын өөрчлөлтүүдийн хурдтай хөл нийлж ажиллаж байгаа хүмүүстэй ажиллана. Зүгээр цаг нөхцөөж өнөөдрийг хэрхэн өнгөрөөх, яаж цалингаа авах вэ гэдэг ийм хандлагатай хүмүүстэй би бол ажиллахгүй” гэлээ.