Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг танилцуулах, хэлэлцэх хоёр улсын засгийн газрын хамтарсан уулзалт боллоо

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг”  2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулж, мөн оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Уг төслийн хэрэгжилтийн явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох хоёр улсын Засгийн газрын хамтарсан уулзалт өнөөдөр боллоо.

Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанган, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Улсын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Төрийн департаментын Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн Хөтөлбөрийн менежер Мэттью Виллэмэйн, АНУ-ын Төрийн Департаментын Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн Хөтөлбөрийн багийн зөвлөх Ребекка Леснак болон Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, салбар дундын хамтарсан багийн гишүүд, төслийг хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар төслийн хүрээнд 2022-2023 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, 2023-2024 онд хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *