ЭХЭМҮТ: 18 дугаар сургуулийн дөрвөн хүүхэд хордлогын шинжтэй ирсэн, биеийн байдал тогтвортой байна

Монгол бизнес дээд сургуулийн байранд хичээллэж буй ХУД-ийн 18 дугаар сургуулийн зургаадугаар ангийн 21 сурагч  есдүгээр сарын 20-ны 16:00-17:00 цагийн үед бөөлжиж суулгасан байдалтай эмнэлэгт хүргэгдэж байсан.

Тэгвэл өчигдөр орой дахин тус сургуулийн 10 гаруй хүүхэд хордлого авсан шинж тэмдэгтэйгээр ЭХЭМҮТ-д хүргэгджээ.

Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ЭХЭМҮТ-ийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Алтанзулаас тодруулахад “Өглөө 18 дугаар сургуулийн дөрвөн хүүхэд ЭХЭМҮТ-д хордлогын шинжтэй хүргэгдэж ирсэн. Одоогоор биеийн байдал тогтвортой, эмчилгээ үргэлжилж байна” гэлээ.

Хордлогын шалтгааны талаарх тайлбарыг 18 дугаар сургуулийн захиргаанаас өгөөгүй байна.Мөн тус хэрэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *