Яармагийн замд тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг чөлөөлөхөөр болжээ
Нийтийн тээврийг зорчуулах зорилгоор Яармагийн замд тавьсан нэгдүгээр эгнээний хашлагыг осол аваар гарахад их нөлөөлж байна гэж иргэд шүүмжилж буй. Тиймээс уг хашлагыг чөлөөлөхөөр болсон гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.
Тус хашлагыг нэг сарын хугацаатай тавьсан бөгөөд энэ хугацаанд хашлагатай холбоотой 12 осол, долоон удаагийн гэрлийн шон мөргөсөн, ногоон байгууламж дээр явсан гэх мэт зөрчил гарсан байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах зорилгоор шаардлагагүй хэсгүүдэд тавьсан нэгдүгээр эгнээний зарим хашлагыг чөлөөлөхөөр болжээ.