|

ШУУРХАЙ: Хөл хориог чангаруулж явган хүний хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХААР боллоо

Хатуу хөл хорионы өдрүүдэд  автомашин болон явган хүний хөдөлгөөн их байгаа. Тиймээс хөл хориог чангатгаж явган хүний хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг УОК-оос гаргажээ.

Тодруулбал  явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, өдрийн 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлах юм байна. Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн  ч тохиолдлын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа нь ойрын хавьтал болсон, халдварын нууц үедээ байсан хүмүүсийг илрүүлэх ажилтай холбоотой.

ХӨСҮТ хөл хорионы дараагийн 10 хоногт нөхцөл байдлыг үнэлгээг хийнэ. Хөл хорионы төгсгөл гэхэд халдварын тоо, нас баралт буурахгүй бол бид дараа дараагийн арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатайг  онцолсон.  Халдварын нууц үе 4-5.2 хоног гэхээр хөл хорио тогтоохоос өмнө ойрын хавьтал болсон хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрэх мөн шинжилгээгээр онош батлагдаж байна.

Хөл хорионы үед бүх нийтийн хөл хөдөлгөөн хумигдсан хэдий ч гэр бүлийн хүрээнд халдвар дамжих үйл явц үргэлжилж байгаа. Энэ нь магадгүй нууц үедээ байсан бол одоо халдвар тарааж байх боломжтой гэдгийг анхааруулсан юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *