НЗДТГ-ын даргаар Л.Хосбаярыг томиллоо
Шинэ хотын дарга Х.Нямбаатар ажлаа хүлээн авч багаа бүрдүүлэхээр зарим томилгоонуудыг хийж эхэллээ.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүүг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Л.Хосбаярыг томиллоо.
Л.Хосбаяр нь 2018 онд УИХ-ын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оны есдүгээр сараас эхлэн ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байжээ.
Тэрбээр 2022 онд жилийн орлого нь 40,7 сая, гэр бүлийн орлого 140 сая, 800 саяын үнэ бүхий нэг орон сууц, 152 саяын Lexus, RX 330 машинтай, 700 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ.