“Сэр сэр салхи” кино 2024 оны Оскарт нэр дэвшинэ
Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны найруулга болох Сэр сэр салхи (City of Wind) 2024 оны Оскарын шагналын уран сайхны киноны төрөлд нэр дэвшсэн талаар “Deadline” мэдээлжээ. Саяхан Венецийн кино наадмаас жүжигчин Т.Болд-Эрдэнэ “Venice Horizons Award” хэсгийн шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Уг кинонд 17 настай Зэ гэх бөө хүү тосгоныхоо бөөгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ сургуульдаа шамдан суралцаж буй тухай өгүүлдэг.
Тус киноны найруулагчийн найруулсан бас нэг богино хэмжээний кино бол “Есдүгээр сарын цас” кино юм. Энэхүү кино нь 79 дэх удаагийн Венецийн олон улсын кино наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” номинацид Оризонт хэсгийн нэрэмжит шагналыг хүртэж байсан бол өнгөрсөн жил TIFF-ээс “Олон улсын шилдэг богино хэмжээний кино” шагналыг мөн хүртсэн юм.
Өнгөрсөн тавдугаар сард Сэр сэр салхи киноны олон улсад худалдах эрхийг Бельгийн Брюссель хотод төвтэй “Best Friend Forever” компани авчээ. Тэгвэл уг кино 2024 оны “Оскар”-ын шагналд Монголоос ийнхүү нэр дэвшиж, дэлхийн 53 улсын кинотой өрсөлдөхөөр болсон байна.