Сонгинохайрхан дүүрэгт 30 настай эрэгтэй гэртээ шатаж, нас баржээ
Сонгинохайрхан дүүрэгт 30 настай эрэгтэй гэртээ шатаж, нас баржээ.
Тодруулбал, СХД-ийн 26 дугаар хорооны нутагт байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр/2023.10.16/ ОБЕГ хүлээн авчээ. Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид очиход иргэн О-ын байшингийн дотор гал гарсан байжээ. Уг гал түймэрт иргэн О/30 настай, эрэгтэй/ өртөж, нас барсан байсан тул цогцсыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.