|

Хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид шатрын дэлхийн хошой аварга болжээ

Олон улсын шатрын холбооноос “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран хүмүүжигчийн дунд шатрын Дэлхийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн цахим тэмцээнийг 2023 оны аравдугаар сарын 11-13-нд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн тэмцээнд 60 орны 118 баг тамирчид өрсөлдсөнөөс эмэгтэй хүмүүжигчдийн баг тэргүүлж, “Шатрын дэлхийн хошой алтан медаль”-ийн эзэд боллоо.

Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415, 421, 423, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурав баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй 1 баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд нэг багийн нийт 24 тамирчин оролцжээ.

Монгол Улсын баг, тамирчид 2021 онд зохион байгуулсан анхдугаар тэмцээнд эрэгтэй баг алтан медаль, өнгөрсөн оны тэмцээнээс эмэгтэй баг дэлхийн аварга болсон амжилтыг тус тус үзүүлж байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments