Их сургуулиудын эрэмбэ, чансааг МУИС 83,5 хувиар тэргүүлжээ
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан их сургуулиудын эрэмбэ, чансааг танилцуулж мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлэхдээ “60 дээш хувийн гүйцэтгэл хангаж байгаа 18 их сургууль байна. Үндсэндээ их дээд сургуулийн 50-аас дээш хувь нь сургалтын дээд түвшинд хүрч чадахгүй байна. Их сургууль гэдэг бол сургалтын өндөр түвшинг шаарддаг статус байх ёстой” гэлээ.
Чансаагаар эхний аравт орсон их сургуулиуд:
- Монгол улсын их сургууль-83,5 хувь
- Анагаахын шинжлэх ухааны их сургууль-75,4 хувь
- Шинжлэх ухаан технологийн их сургууль-71,8 хувь
- Монгол улсын боловсролын их сургууль- 65,6 хувь
- Хөдөө аж ахуйн их сургууль -30,2 хувь
- Монгол Германы хамтарсан ашигт малтмалын технологийн их сургууль-56,1 хувь
- Санхүү эдийн засгийн их сургууль-52,3 хувь
- Отгон тэнгэр их сургууль-52,1хувь
- Эмзүйн шинжлэх ухааны их сургууль-50,4 хувь
- Соёл урлагийн их сургууль