ТӨСӨВ: Хэнтий аймгийн нэг иргэнд 3.2 сая төгрөгийг “хуваарилжээ”
Ирэх онд Хэнтий аймагт 255 тэрбумыг улсын төсвөөс хуваарилсан нь аймгуудын дунджаас гурав дахин их байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Хэнтий аймаг улсдаа тогтмол тэргүүлж байгаа юм.
Мөн аймгуудад хийгдэх хөрөнгө оруулалтын төслүүдийн мөнгөн дүнг хүн амд нь харьцуулахад Хэнтий аймгийн нэг иргэнд оногдох хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3.2 сая төгрөг байна. Үүнээс харахад Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нутгийнхан байх их ашигтай л бололтой.