ЦЕГ-аас IHC койны үүсгэн байгуулагч нарт дахин хэрэг үүсгэлээ
ЦЕГ-аас IHC койны үүсгэн байгуулагч нарт дахин хэрэг үүсгэлээ. Энэ удаад Ихбит ХХК-ийн захирал Б.Гантиг, О.Мөнхжин нарыг бүлэглэж, их хэмжээний IHC койныг хууль бусаар арилжсан гэж буруутгаж байгаа аж.
Тодруулбал, тэдний виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн дансаар дамжуулан их хэмжээний IHC койн гаргаж арилжсан гэж үзээд тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад шилжүүлснээ өчигдөр мэдэгжээ.
Харин Б.Гантиг, О.Мөнхжин нараас одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.