|

Б.Сүндэръяа: Ц.Анандбазар гишүүний хүчирхийлэлд өртсөн 1000 гаруй охин надтай холбогдсон

Иргэн Б.Сүндэръяа цахим хуудсаараа дамжуулан УИХ-ын нэгэн нэр бүхий гишүүн өөрт нь хүчирхийлэл үйлдсэн талаарх ноцтой баримт дэлгэсэн. Тэгвэл яг одоо иргэн Б.Сүндэрьяа өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийж байна.

Түүний өмгөөлөгч н.Батсүх “Үйлчлүүлэгчийнхээ гомдол мэдээллийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой гомдлоо Цагдаагийн ерөнхий газарт хүргүүллээ. Тус газраас ажлын долоо хоногт өргөдөлд хариу өгч, хуулийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж эхлэх байх” гэлээ.

Харин иргэн Б.Сүндэръяа “Энэ явдал 2019 оноос эхэлсэн. Найзаар минь дамжуулан надтай хэд хэдэн удаа танилцах гэж оролдож байсан. Намайг маш удаан хугацаанд сүрдүүлж, дарамталж байсан учраас өмнө нь ил болгож хэлж байгаагүй, мөн миний явуулсан өргөдөл, гомдол огт шийдэгдэж байгаагүй. Ц.Анандбазар гишүүн “Надтай огт уулзаж байгаагүй, танихгүй” гэсэн байсан. Үүнийг нотлох  олон баримт байгаа. Мөн тэр гишүүний хүчирхийлэлд өртөж байсан 1000 гаруй охин надтай холбогдсон” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *