Ц.Уугангэрэл: Б.Чинзоригоос допинг илэрсэн нь үнэн
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл МУГТ, Азийн наадмаас алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допинг илэрсэн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Азийн наадамд оролцсон хоёр тамирчнаас допинг илэрсэн. ITA буюу Олон улсын шинжилгээний агентлагаас Б.Чинзориг тамирчны хувийн мэйл болон Монголын үндэсний олимпийн хорооны имэйл рүү допинг илэрсэн талаар мэдээлэл ирүүлсэн. Тамирчинтайгаа уулзаж ярилцахаар болсон. B сорьцны хариу гараагүй байна. Тиймээс допинг хэрэглэсэн гэж зарлаж, буруутгах боломжгүй. Гэхдээ допинг илэрсэн нь үнэн. Тиймээс Б.Чинзориг буруугаа хүлээж тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулахаа гурван жил болгож бууруулах боломж байна” гэж ярилаа