Б.Энхбаяр: 11-13 саяас доош дүнтэй маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.   Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Шүүхийн ачаалал хэтэрсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Нийт хэргийн 29 хувь нь шүүхээр хугацаандаа шийдвэрлэгдэхгүй байна. Энэ нь хэргээ шийдвэрлүүлэх гэж байгаа иргэний эрхийг зөрчиж байнаа гэсэн үг. Хэрэг нь шийдвэрлэгдэхгүй удаж, хугацаа алдаж байгаад иргэд бухимдаж, шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч байна. Тиймээс иргэний процессын тухай хуульд өөрчлөлт оруулж бага мөнгөн дүнтэй  зургаан төрлийн хэрэг маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ. Тухайлбал, 11-13 сая төгрөгөөс доош дүнтэй маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр өөрчлөлт оруулж байна. СӨХ, ус, цахилгааны төлбөрөө төлөөгүй талаарх маргааныг шүүхээр гурван шатаар дамжих биш хялбаршуулсан журмаар шийдвэрлэдэг болгож өөрчилнө. Ингэснээр шүүхийн ачаалал 25 хувиар буурна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *