Өнжмөл өвс шатаж, Далан давхарт гал гарч байна

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Далан давхрын оршуулгын газарт гал түймэр гарч, алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

Галын дуудлага өнөөдөр/2021.04.14/ 14:08 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу  гал унтраах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин техник хэрэгсэлтэй гал түймрийг унтраахаар ажиллаж буйг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments