Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
Өнгөрсөн гуравдугаар сард дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй мөн хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байх магадлалтай гэсэн үндэслэлээр түүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн.
Түүнд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгийн мансуурсан, 5.4-4.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон”, 6.20-7-гийн “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн” гэх үндэслэлээр шийтгэл ногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалыг шилжүүлсэн юм.
Энэ хэргийн шүүх хурал өнгөрөгч даваа гарагт /2021.04.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Т.Дэлгэрмөрөн хавтаст хэрэгтэйгээ танилцах хүсэлт гаргаж улмаар шүүх хурлыг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулсан билээ. 14.00 цагт эхэлсэн тус хурал одоог хүртэл үргэлжилж байна.