Ирэх оны төсвийн орлого 25 их наяд, зарлага 27 их наяд байхаар төлөвлөжээ

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн орлого 25 их наяд 289.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 34.2 хувь, нийт зарлага  27 их наяд 360.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл хоёр их наяд 70.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий хасах 2.8 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

 Түүнчлэн 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэхээр тусгасан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *