Ц.Даваасүрэн: Нэг нэгэндээ аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёс суртахууны төлөвшил бидэнд алга

Барилга ,хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тэрбээр “Барилга барьж буй компаниудыг хажуугаар нь явж байгаа иргэдийг орчныг аюулгүй бүрдүүлэх хамгаалалт тавихыг шаардсан ч урагшилж өгөхгүй юм. Энэ талаар дүүрэг, аймаг, нийслэлийн удирдлагуудад албан даалгавар хүргүүлээд байгаа.Нэг нэгэндээ аюулгүй, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёс суртахууны төлөвшил манайханд алга. Өөрөө л хэдэн төгрөг олж байвал бусдыг хайрлах, хамгаалах юм байхгүй.Фэйсбүүк дээр гоё, гоё пост оруулдаг хэрнээ өөрийн хүлээж буй хариуцлагаа ухамсарлах тал дээр учир дутагдалтай байна. Өөрийн өмнө тулсан хариуцлагаа хүлээхгүй, бусдыг буруутгахдаа сайн.Бүгд хариуцлагатай болъё” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *