Өнөөдөр харагчин могой өдөр

БИЛГИЙН ТООЛЛЫН 3
2021.04.15 / ПҮРЭВ ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР ХАРАГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 06.03-19.42
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 15, Бархасбадь гараг. Билгийн тооллын 3, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин могой өдөр. Өдрийн наран 6 цаг 03 минутад мандан, 19 цаг 42 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох,
багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments