Бохирын цооногт хоёр эмэгтэй унаж, амиа алджээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 04 цаг 40 минутад Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр эмэгтэй “Э” гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.