НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг 100 мянга гаруй хүн дэмжжээ
“Нийтийн өргөдөл гомдлын системд”-д НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх саналыг 100,000 гаруй дэмжлээ.
Ингэснээр тус системд оруулсан эхний санал зорилтот хэмжээндээ хүрч, холбогдох байнгын хороо хуулийн төсөл санаачлах боломж нээгдэж байна. Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болговол ирэх оны төсөвт 600 тэрбум төгрөг шаардлагатай болох юм.