ШУУРХАЙ: Т.Дэлгэрмөрөн 14 нас хүрээгүй хүүхэдтэй учир 50 хоног баривчлах ялыг ТОРГУУЛИАР солилоо
Өнөөдөр /2021.04.14/ Т.Дэлгэрмөрөнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр боллоо.
Шүүхийн шийдвэрээр түүнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зан үйлд нөлөөлөх 20 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 25 хоног баривчлах шийтгэл тус тус оногдуулж, нийт баривчлах шийтгэлийг 50 хоногоор, зан үйлд нөлөөлөх нийт 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулахаар тогтоосон.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 4-т зааснаар баривчлах шийтгэлийг 14 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт баривчлах шийтгэл оногдуулахгүй гэснийг үндэслэн шийдвэр гаргалаа.
Ингээд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 50 хоногийн баривчлах шийтгэлийг оногдуулахгүйгээр нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, Т.Дэлгэрмөрөнд 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
ШУУД БИЧЛЭГ ҮЗЭХ: