ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын 2024 оны төсвийн хэлэлцүүлгийг хийнэ

 Аравдугаар сарын 24-ний мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

08.00-09.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.

09.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын 10-р сарын хурал болж, “Монгол Улсын эдийн засгийн 2024 оны төлөв”-ийн талаар хэлэлцэнэ.

10.00 цагт: Төрийн ордонд: Ковидын үед авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: Нээлттэй нийгэм форумд: Монгол Улсын 2024 оны төсвийн хэлэлцүүлэг болно.

11.30 цагт: ОХУ-ын Шадар сайд В.В.Абрамченко болон Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд К.И.Могилевский нар Плехановын нэрэмжит их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуульд зочилж, сургалтын орчинтой нь танилцаж, шинэчлэн засварласан бассейныг нээх үйл ажиллагаанд оролцоно.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: МУСТА, дуучин Б.Наранцогтын анхны бие даасан “Хөгжмийн эгшиг” тоглолтын талаар мэдээлнэ. Утас: 8805-7070.

-Монголын Бүтээмжийн төвд: APO Vision 2025-“Бүтээмжийн өсөлт ба инновац дахь бүх нийтийн оролцоо” чуулган болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments