Хүчингийн хэргээр саатуулагдсан Г.Цог-Өрнөхийн утсанаас ёс бус бичлэг, зураг олдсон байна
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хараат бус гишүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цог-Өрнөхийг хууль сахиулах байгууллагынхан өнгөрөгч амралтын өдөр саатуулж, цагдан хорилоо.
Түүнийг насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэргээр саатуулсан бөгөөд 15 настай хүү бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй талаар цагдаагийн байгууллагад гомдол ирсний дагуу ийнхүү шалгаж эхлээд байна.
Шалгалтын явцад Г.Цог-Өрнөх нь фэйсбүүкт “Boogii Boogii” гэх хуурамч хаяг нээж, 15 настай хүүтэй танилцан, улмаар хууран мэхэлж автомашиндаа суулган Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт аваачин ёс бусаар бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй үйлдэл тогтоогджээ.
Түүнчлэн тэрбээр гар утсандаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй харилцсан садар самуун дүрс бичлэг, зураг хадгалсан нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Тэтгэвэр нэмэх боломжгүй гээд сангийн яриад бсан ,ийм мөнгө зээлж авчихаад өгдөггүй хулгайчдыг өмөөрөөд бсан юм бна л даа ….МОНГОЛ УЛСАД ТЭТГЭВРИЙГ 1,200,000 БОЛГОХ БОЛОМЖ БГАА ЮМ БНА ШҮҮ ДЭЭ…Мөнгөны эх үүсвэр нь нүүрсны хулгайч нараас,төсвийн хулгайч нараас,ОЮУ ТОЛГОЙгоос,өөр бусад уул уурхайгаас гадаадад экспортлож бгаа ашигт,малтмалын дагалдан гарч байгаа сурьма,мышак,тантал,цагаан алт,жонш,гэх мэт бүтээгдэхүүнийг үнэлж гаргах орлогоос ,үргүй зардлаас ,цомтголоос гээд зөндөөө,зөндөө эх үүсвэр бнааа ийм их баялагтай улсад тэтгэврийн насны ахмадууд ингэж ядуу зүдүү 550,000 төгрөгөөр яаж амьдрах вэ дээ?төсвийн хулгайч нар сөнөтүгэй…