СХД: Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх зорилготой “Бидний хариуцлага-Бидний ирээдүй-2“ нөлөөллийн аян эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын алба дүүргийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран “Бидний хариуцлага-Бидний ирээдүй-2” нөлөөллийн аян зохион байгуулж байна.

Хүүхдийг зам тээврийн хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцох зөв дадалд сургах, аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг сайжруулах зорилгоор “Бидний хариуцлага-Бидний ирээдүй 2” нөлөөллийн арга хэмжээг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай зохион байгуулан ажиллаж байна.  Тус нөлөөллийн ажлын үр дүнд сургуулийн насны хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дээшлэх, мөн зам тээврийн хэрэг, ослоос өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах тодорхой хэмжээний мэдлэгтэй болох явдал юм.

Arslan.mn

“Бидний хариуцлага-Бидний ирээдүй 1” арга хэмжээг 2023 оны 02 дугаар сараас 04 дүгээр сарын хооронд зохион байгуулахад дүүргийн хэмжээнд зам  тээврийн хэрэг, осол 79.8 хувиар буурч байсан эерэг үзүүлэлт гарсан.

Хоёр дахь аяны хүрээнд тус дүүргийн ерөнхий боловсролын 8 сургуулийн 820 сурагч, 740 эцэг эх, асран хамгаалагч, СӨБ-ийн 5 цэцэрлэгийн 640 эцэг эх, асран хамгаалагч, гурван аж ахуй нэгж байгууллагын 130 гаруй ажилчид, мөн 27 сургуулийн 27 нийгмийн ажилтан, 9 сургуулийн 450 багш, ажилчдад “Замын хөдөлгөөний дүрэм” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу дүүргийн бүх сургууль, цэцэрлэг, ААНБ-д тус сургалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Arslan.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments