ЖАГСААЛТ: УИХ-ын хуулийн ажлын хэсэгт харьяалагддаггүй, идэвхигүй гишүүд

Хамгийн олон хуулийн хэсэг ахалж буй дөрвөн гишүүн нь Ц.Мөнхцэцэг, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Б.Баттөмөр нар юм. Тэдний санаачилсан болоод Ажлын хэсэгт нь орж ажилласан хуулийн задаргааг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл УИХ-ын хуулийн ажлын хэсэгт харьяалагддаггүй, цөөн ажлын хэсэгт багтдаг, идэвхигүй гишүүнээр Сү.Батболд, Х.Баделхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарыг нэрлэжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Сү.Батболдын тухайд санаачилсан болон Ажлын хэсэгт нь орж ажилласан хууль байхгүй.

УИХ-ын гишүүн Х.Баделханы тухайд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн. Тэрбээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилжээ.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нь Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, Төсвийн байнгын хорооны гишүүн юм. Тэрбээр  Чөлөөт бүсийн тухай хуулийн  нэмэлт өөрчлөлтийг санаачлан ажиллажээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *