Лу.Гантөмөр: Эрх баригч намтай “үзэлцэх”-ээс илүү иргэдтэйгээ тулж ажиллана
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Бид найман жил эрх барьсан хүчинтэй хэрэлдэж зодолдохоос илүү өөрсдөө иргэдтэйгээ тулж ажиллана. Бидний парламентад байгаа хүчийг та бүхэн мэдэж байгаа 10 суудалтай. Нэг удаа завсарлага авах эрхтэй, өөрөөр бид эрх баригчдын хийж байгаа буруу зүйлийг зогсоох боломж алга. Хамгийн гол нь бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж тэдний найман жилийн туршид хийсэн алдааг засаж, хэргийг шалгаж, өр үүсгэж байгаа хүчин зүйлийг зогсооно.Төсвийг бид эхлээд хямгадна. Дарга нарын зардал багасах ёстой. Энэ бол хатуу байр суурь” гэсэн юм.