Л.Гантөмөр: Монголын бүх асуудлыг шийдэх, бүх өрийг төлөх мөнгийг дарга нар зугаалахад зарцуулж байна
2024 оны төсвийн төслийн талаар Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр мэдээлэл өглөө. Түүний мэдээллээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.
1. Бид найман жил эрх барьсан МАН-тай хэрэлдэж зодолдохоос илүү өөрсдөө иргэдтэйгээ тулж ажиллана.
2. Бид ирэх сонгуульд амжилттай оролцож байж эд нарын найман жил хийсэн алдааг засах хэрэг гарах нь. Өр үүсээд буй зүйлийг зогсооно.
3.Хамгийн гол өр үүсгэж буй зүйл бол төсөв. Төсвийг эхлээд хямагдана. Төсөв хямдарч, дарга нарын зардал багасах ёстой.
4. 13 хувийн бодлогын хүү тавьж байгаа нь маш буруу. Энэ бол үндсэндээ Монголчууд бизнес хийхийг хориглосон бодлого болж байна.
5. Ард түмэн таван хувийн татвараа авъя гээд саналаа өгч байгаа нь бодитой зүйл. Ардчилсан нам нэгдмэл байр суурьтайгаар таван хувь руу явна.
6. Нийгмийн даатгалын шимтгэлдээ ч тэр энэ алдаануудыг засах учиртай. Төсвөө хямгадаж, мөнгөний бодлогоо зөв болгоё. Хөрөнгө оруулалтын орчноо сайжруулъя. Мөн бирж амилах ёстой.
7. Олигархиуд монголын төрийн эзэллээ гэж ярьдаг байсан бол өнөөдөр төр нь өөрөө олигарх болчихсон. Үүнийг таслан зогсоохын тулд маш оновчтой санхүүгийн зах зээлийг бий болгоно.
8. Ирэх оны төсөв хөөсөрсөн алдагдалтай байлаа гэхэд эргээд том том үйлдвэрүүд босоод ирэх ёстой.
9. Чухал биш аравхан машин явдаг газар зам тавьдаг, 100 хүн цугласан газар 500 хүний соёлын төв байгуулдаг, хүн очихгүй эргэлтэд орохгүй газар руу монгол төрийн мөнгийг зарцуулж байгаа нь элс рүү ус хийж айгаатай адил цацаж байгаа нь үнэхээр харалган байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй.
10. Бэлэн мөнгө тараах ажил руу энэ хүмүүс явах гэж байна. Ирэх жил сонгууль угтаад 1, 2 их наядыг тараана. Тараах аргаа яаж гаргаж ирэх гэж байгааг бид сайн ойлгохгүй.
11. Монголын энэ том газар нутагт гуравхан сая хүнд зориулаад бүх хүнд зориулсан мөнгөний урсгал хийх юм бол ямар их хохиролтойг бид өнгөрсөн 10 жилд харчихлаа. Одоо эндээс ойлгох хэрэгтэй. Эрх барина, дарга болно гэсэн ийм хууль, ийм бодлого цаашаа явж болохгүй.
12. 3.3 их наяд гэдэг бол 45мкв орон сууцаар бодоход 200,000 айлын орон сууц юм. Энэ бол Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх мөнгө. Гэтэл хөрөнгө оруулалтын асуудлаас гадна төрийн байгууллагуудын урсгал зардал, үйл ажиллагааны зардал 3.6 их наяд төгрөг явж байна. Дарга нар хувааж идэх мөнгө нь ийм хэмжээнд оччихсон байна.
13. Монголын бүх асуудлыг шийдэх, бүх өрийг төлөх мөнгөөр зүгээр л дарга нар өөрсдийгөө пр хийх, гадагшаа, дотогш зугаалах, хурал нэртэйгээр мөнгө угаах, хэтэвчээ зузаатгах ийм л ажлыг хийх гэж байна. Түүнээс үүн дотор бүтээлч юм нэг ч алга.
14. Бид логистикийн алдаанаасаа болоод юмны үнэ нь өсчихсөн буцаагаад логистик засарчхаад байхад үнэ буухгүй байгааг л хүмүүс гайхаад байгаа юм. Түүн шиг Ардчилсан нам логистикоо 2020 оны сонгуулиар л алдчихсан байсан.
15. Өнөөдөр хүртэл биднийг хуваагаад логистикгүйгээр сонгуульд оролцуулах санаатай байна. Тэгэхээр миний хувьд эхлээд хийх ажил бол сум, аймаг, хороо, дүүрэг дээрх бүтцээ хийж сайжруулах юм.
16. Ирэх сонгуулийг амжилттай давах итгэл үнэмшил бидэнд бий.
17. МОАХ-аас гадна ардчиллын анхдагчид гэж хүмүүс бий, жирийн олон анхдагчид бий. Энэ хүмүүсийг бид ардчилсан намынхаа төвд байлгана.
18. Бидний хувьд энэ намыг хуваах гэсэн сонирхлыг хаахын тулд бүх үйлдлийг хийж байгаа. МОАХ намаа дэмжиж сонгуульд оролцоно. Үүнд би эргэлзэхгүй байна.
19. МОАХ-ын гишүүнээр элсчхээд Ардчилсан намын гишүүн учраас УИХ-д дэвших сонирхолтой залуучууд олон байна. Энэ залуусыг дэвшүүлнэ.
20. ЕНБД-ыг хотын намын даргыг томилсны дараа томилно. Эхлээд хотын намын хорооны гишүүдийн нөхөн сонгууль явагдана, сумын удирдах зөвлөлүүд байгуулагдана. Ингэсний дараа хотын намын хороо хуралдаж нийслэлийн намын даргаа томилно.
21. Ардчилсан намыг хуваах гэсэн оролдлого, МАН-ын туршуулууд манай намаар дүүрэн байна. Өнөөдөр хүртэл энэ гадна, дотнын нөлөөгөөр Ардчилсан намыг муулдаг, доромжилдог үйлдлүүд манай намын гишүүдээс маш их хэмжээгээр илэрч байгаа.
22. 30 нэгжийнхээ бүтцийг хийх нь намын даргын хувьд журамт үүрэг. Энэ намыг нэгтгэх нь миний хувьд үүрэг.
23. Ардчилсан нам ирэх он жилүүдэд Монгол Улсыг өрнөөс гаргана гэдэг стратеги зарласан. “Төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй Монгол хүн байна. Төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй Монгол төр байна.
24. Ардчилсан намд асар их шинэчлэл явагдсан. Аймаг, дүүргийн дарга нар 1990 оны залуучууд сонгогдлоо. Үе солигдсон гэж ойлгож болно.