ОУХМ Д.Ганбат Азийн Пара наадмын жүдо бөхийн төрөлд алтан медаль хүртлээ
Ханжоу 2022 Азийн зуны спортын Пара наадам дөрөв дэх өдрөө БНХАУ-д үргэлжилж байна.
Өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +90 кг жинд ОУХМ Д.Ганбат алтан медалийн төлөө Казахстан улсын тамирчин Утепов Ерлантай барилдаж үндсэн цагт цэвэр ялсан байна. Тэрбээр хагас шигшээд БНХАУ-ын бөх Чи Жиалонтой барилдаж үндсэн цагт цэвэр ялсан юм.
Д.Ганбат нь Азийн Пара наадамд манай улсаас хамгийн олон оролцсон тамирчин бөгөөд “Гуанжоу-2010” наадамд мөнгө, “Инчон-2014” наадамд хүрэл медаль хүртэж байсан. Түүнчлэн Азийн наадмын жүдо бөхийн төрөлд медаль хүртсэн Монголын 20 дахь тамирчин болжээ.
Ингэснээр манай улс энэ удаагийн Азийн Пара наадамд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.