“World combat games 2023” наадмын жюү жицүгийн төрөлд Б.Хулан мөнгөн медаль хүртлээ

Саудын Араб улсын Рияадх хотноо болж буй “World combat games 2023” дэлхийн тулааны спортын наадмын жюү жицүгийн -52кг жинд барилдсан Гаруда академийн тамирчин Г.Монголжин хүрэл, -70кг жинд Б.Хулан мөнгөн медаль хүртжээ.

Уг наадамд спортын 16 төрлөөр 80 гаруй орны 1,700 гаруй тамирчин урилгаар оролцож байгаа бөгөөд аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ.

Дэлхийн тулааны наадамд Монгол Улсаа төлөөлөн -52 кг жинд Г.Монголжин, -70 кг жинд Б.Хулан, -85 кг жинд Б.Ариунцог, -пара ангилалд Э.Батболд нар тус тус оролцож байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *