“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Х.Мөнхжаргалыг томилжээ

ЭТТ ХК-д бүрэн эрхэт төлөөлөгчөөр Ж.Ганбатыг томилон ажиллуулж байсан. Түүнийг зургаан сараар томилж нэг удаа сунгасан. Тэгвэл түүний томилсон бүрэн эрхийн хугацаа дуусч цаашд ЭТТ ХК-ийг жинхэнэ удирдлагатай болгохоор ЗГ-аас шийдвэрлэжээ. Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилжээ.

Шинэ удирдлага тамга тэмдгээ өчигдөр хүлээн авч ажилдаа оржээ. Онцгой дэглэм тогтоосон хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс олборлолтыг гурав дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин, орлогыг 3.5 дахин нэмэгдүүлсэн гэж мэдээлсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *