|

“Энхсаран” сувилалын асуудлыг ил болгосон Д.Мөнхбатыг яллагдагчаар татжээ

Өнгөрсөн онд гадаадаас эх орондоо халдваргүй ирээд “Энхсаран” сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар авснаа, тухайн сувлилал халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байгаа үнэнийг ил болгосон иргэн Д.Мөнхбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.
Тэрбээр “Эрүүл болоод удаагүй байтал. Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдав. Бүх зүйлийг эхнээс нь тайлбарлая. Эгэл жирийн иргэн байжээ. Tэрээр хэнд ч тээр, саад бололгүй ажил хөдөлмөрөө эрхлэн аж төрөх бөгөөд, хүний эрхээ дээдэлж иргэний үүргээ ухамсарлан явдаг нэгэн. Гадаадад олон сар гацаж гэртээ ирэх гэтэл тусгаарлалт нэртэй иргэдийг олноор нь хашиж хорьсон үйл явдлаас үүдэн эх орондоо эрүүл ирээд тухайн газраас Корона вирус халдвар авав. Сар гаруй хугацаанд эмчлэгджээ, хүнд өвдсөн одоо ч бие нь сайнгүй. Эмнэлгээс гарсан даруй цагдаагийн газарт нэг бус удаа дуудагджээ.
Үзэл бодлоо илэрхийлж иргэний үүргээ биелүүлсэн түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар торгох шийтгэл оногдуулсан. Хэрэг ингээд дууссангүй. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2021.03.24-ны өдөр Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэг Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Хариуцлагагүй шийдвэрийн улмаас олон иргэдийн амь нас эрүүл мэнд хохирч болох байсан эрсдэлт нөхцөл байдлаас сэргийлэх зорилгоор шударга шүүмжлэл өрнүүлсэн миний мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсэн, өдөөн турхирсан хэв шинжтэй болж тооцогджээ.
Үнэн бодит байдлыг хэлэх нь бусдыг төөрөгдөлд хөтөлж байна гэж үү ? “Үнэн” хүнийг төөрөгдүүлдэг харин “худал” хүнийг хөтөлдөг цаг үе үү. Mиний мэдэх шударга ёс ийм биш, бидний хүсдэг нийгэм ийм биш. Яагаад бид энэ асуудлыг хөндөж тэмцэх ёстой вэ гэвэл ирээдүйд бидэнд үлдэх цаг үе, орон зай учраас түүнийгээ аврах өчүүхэн ч гэсэн алхам хийх нь бидний үүрэг” гэжээ.

Similar Posts

One Comment

  1. Улсын нууц задруулсан юм шиг л зүгээр байлгахгүй юмаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *